“МЕРА” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл байгуулагдаж, анхдугаар хуралдаанаар “МЕРА” ХХК-ийн Гүйцэтгэх захирал томилогдлоо.

“МЕРА” группын Хувьцаа эзэмшигч, Ерөнхийлөгч Т.Гантөмөрийн шийдвэрээр 2017.12.28-ны өдөр “МЕРА” ХХК-ийн “Төлөөлөн Удирдах Зөвлөл”-ийг 7 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан ба 2018.01.06-ны өдөр Төлөөлөн Удирдах Зөвлөлийн анхны хуралдаан зохион байгуулагдлаа. Ийнхүү компанийн засаглалын олон талт оролцогч бүхий тогтолцоо нь компанийн тогтвортой хөгжил, өрсөлдөх чадвар, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд Төлөөлөн Удирдах Зөвлөл нь компанийн дээд түвшний удирдлагыг хэрэгжүүлж, Гүйцэтгэх удирдлагад стратегийн  удирдлага чиглэлээр хангаж, бодлогын хяналтыг хэрэгжүүлэх юм.

“МЕРА” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь  үнэнч , итгэл даах, мэргэжлийн, олон ургальч бөгөөд оновчтой, алсын хараатай шийдвэр гаргах, ашиг сонирхлын зөрчлийг удирдах ёс зүйтэй, уул уурхай, техник, хууль эрх зүй, санхүү,  бизнесийн удирдахуйн мэдрэмж, чадвартай хараат бус 3, энгийн 4 гишүүдээс бүрдэж байгаа болно.Үүнд:

ТУЗ-ийн гишүүд:

  1. Б.Бат-Очир ТУЗ-ийн дарга, хараат бус гишүүн /Уул уурхайн доктор/
  2. Г.Нэмүүн ТУЗ-ийн хараат бус гишүүн /Хууль зүйн магистр/
  3. М.Дагва ТУЗ-ийн хараат бус гишүүн /Техникийн ухааны магистр/
  4. Д.Энхтуул ТУЗ-ийн ердийн гишүүн /Очир Ундраа ХХК, Гүйцэтгэх захирал/
  5. Б.Бямбасайхан ТУЗ-ийн ердийн гишүүн /Очир Ундраа ХХК, СХУГ-ын захирал/
  6. Ч.Баяртуул ТУЗ-ийн ердийн гишүүн /Хууль зүйн магистр/
  7. Г.Хатантөмөр ТУЗ-ийн ердийн гишүүн /МЕРА ХХК, Технологи хөгжлийн менежер/

“МЕРА” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн анхны хуралдааны шийдвэрээр “Очир Ундраа ХХК”-ийн Стратеги хөгжлийн газрын захирал Гантөмөр овогтой Бүжин 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс “МЕРА” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдлоо