“МЕРА” ХХК Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэртэй боллоо.

2018/04/11

МЕРА компанийн хамт олон Т16 Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийн анхны үйлдвэрлэлээ Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дэвсгэр, SGS компанийн уурхайн талбай дээр Орика компанийн экспертүүдтэй хамтран 2018 оны 03 сарын 10 –ны өдөр амжилттай хэрэгжүүллээ.

Энэхүү Т16 Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр нь Австрали улсын Орика компанийн технологийг Монгол улсад нутагшуулж байгаагаараа онцлог бөгөөд цаашид Монгол улсын эдийн засаг, техник технологийн хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах юм.
Т16 Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийн төслийг амжилттай хэрэгжүүлж, бизнесийн үйл ажиллагаагаа тэлсэн МЕРА компанийн хамт олондоо халуун баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.