ECLIPSE задгай эмульсийн тэсрэх бодис
ECLIPSE задгай эмульсийн тэсрэх бодис

FORTIS ECLIPSE задгай эмульсийн тэсрэх бодис нь дэлхийн тэргүүлэгч технологиудын нэг Австрали улсын “Орика” компанийн “НОИСЬ” технологи бүхий байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, усанд тэсвэртэй, энерги болон цооногт байх хугацаа өндөртэй үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодис юм. Энэхүү тэсрэх бодисыг  халуун, урвалын идвэхитэй цооногт хэрэглэх боломжтой.

Бүтээгдэхүүний онцлог чанар   

  • Австрали улсын “Орика” компанийн  “НОИСЬ”  технологи, тоног төхөөрөмжийг ашиглан олон улсын стандартын дагуу дотооддоо үйлдвэрлэсэн.
  • Халуун, урвалын идвэхитэй цооног төдийгүй Монголын эрс тэс цаг уурын нөхцөл буюу +55оС/-40оС хэмд хэрэглэх бүрэн боломжтой.
  • Тэсрэх бодисын нягтыг чулуулгийн шинж чанарт тохируулан өөрчилж, төслийн үр ашиг нэмэгдүүлэх.
  • Хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагаас хамааруулан тэсрэх бодисын хүч, энергийг тохируулах боломжтой
  • Мэдрэг чанар болон цооног байх хугацаа өндөр
  • Тусгай зориулалтын цэнэглэгч машинаар тээвэрлэн цооногийг тэсрэх бодисоор богино хугацаанд бүтээмжтэй цэнэглэдэг



Санал болгох
Дээш