Бидний тухай

УДИРДЛАГЫН МЭНДЧИЛГЭЭ

УДИРДЛАГЫН МЭНДЧИЛГЭЭ

Шинийг санаачлагч, шинэчлэлийг эрэлхийлэгч, үнэ цэнийг бүтээгч таны амар амгаланг эрэн мэндчилж байна.

Та манай хэрэглэгч, харилцагч, хамтрагч магадгүй бүр өрсөлдөгч ч бай бид энэхүү цахим хуудсаараа дамжуулан танд өөрсдийгөө танилцуулж байгаадаа баяртай байна.

“МЕРА” Группийн хамт олон бид өөрсдийн мэдлэг, ур чадвар, тэргүүн туршлагадаа үндэслэн бүтээсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ салбартаа үзүүлэн өрсөлдөх чадвараараа тэргүүлэн ажиллаж байна.

Манай хамт олон илүү томоор мөрөөдөж, түүнийгээ бодитой, үр дүнтэй хэрэгжүүлэхийг зорин ажилладаг бөгөөд бид нийгэм, улс орныхоо өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлан гэрэлт ирээдүйг хамтдаа бүтээх хүсэл тэмүүллээрээ бат бөх хамтын ажиллагааг цогцлоож, бие биеэ дэмжиж, эерэг үр нөлөөг бий болгоно гэдэгт итгэдэг.

Бид бүтээснээрээ бахархаж, ирээдүйд хүлээж буй сорилтуудыг хамт даван туулахдаа та бүхэнтэй мөр зэрэгцэн урагшлахыг эрмэлзэж байна.

Хамтдаа бүтээцгээе!

Сампилын Баярсайхан

Гүйцэтгэх захирал

Дээш