Гадаргуун хором удаашруулагч реле

22/01/2024

Бид Налайх салбарын Т15 үйлдвэрт гадаргуун хором удаашруулагч релег 20мс, 30мс, 45мс, 60мс, 80мс, 100мс-н сонголттой үйлдвэрлэж эхэллээ. Реле нь 2 талдаа холбогч блок бүхий бялт тэслүүртэй, хоорондоо тэсэлгээний долгион дамжуулах нонел гуурсаар холбогдсон байна. РП-Д холбогч нь цочир дамжуулах шижмээр холбосон хий, тоосны аюулгүй ил болон далд уурхайн тэсэлгээний хэлхээнд миллсекундын ялгаатай удаашруулах зориулалттай. Тэсэлгээний хэлхээг эгнээ хооронд удаашруулснаар чулуулгийн шилжилт хөдөлгөөн сайжирч чулуулгийн бутлагдлыг нэмэгдүүлнэ. Мөн тэсэлгээний хэлхээг битүүрүүлж бааралт үүсэхээс сэргийлнэ.

Дээш