“МЕРА” ГРУППИЙН 2023 ОНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО.

28/12/2023

2023.12.27-ны өдөр "МЕРА” ХХК, "МЕРА Сервис”, "МЕРА Инженеринг” компаниудын удирдах ажилтнууд уламжлалын дагуу үдэж буй оны Бизнес төлөвлөгөөний зорилго, зорилтуудын биелэлт, сайн, муу хийсэн ажлууд, гүйцэтгэлд нөлөөлсөн хүчин зүйлс, тэдгээрт хийсэн дүгнэлтүүд, угтаж байгаа оны зорилго, зорилтуудын талаар ажилтнууддаа танилцуулж, саналыг нь авч ярилцлаа. Мөн “Hard Talk” нэртэй хэлэлцүүлгийг модератор, панелист Очир Ундраа Холдинг ХХК-ийн Стратеги хувиргалтын удирдлага хариуцсан захирал Д.Төртогтох удирдаж, МЕРА Группийн бусад удирдлагууд оролцсон асуулт хариулт зохион байгуулагдлаа.2023 онд амжилт бүтээл, ажлын гүйцэтгэлээр манлайлсан шилдэг хамт олон, ажилтнуудаа шагнаж, урамшууллаа. МЕРА Группийн авъяаслаг ажилтнуудын бэлтгэсэн урлагийн үзүүлбэрүүд үзүүлж, оны азтануудаа шалгарууллаа.Ажлын тайлан танилцуулсан удирдлагууд болон шилдгээр шалгарсан ажилтнууддаа цаашдын ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе!Тайлангийн хуралд оролцсон МЕРА Группийн Ерөнхийлөгч Т.Гантөмөр, Зөвлөх Г.Алтангэрэл, Санхүүгийн зөвлөх Д.Энхтуул, Очир Ундраа Холдинг ХХК-ийн Санхүүгийн удирдлага хариуцсан захирал Б.Эрдэнэ-Очир, Төслийн удирдлага хариуцсан захирал С.Баярсайхан, Стратегийн хувиргалт хариуцсан захирал Д.Төртогтох, МЕРА Группын удирдлагууд, МЕРА-чууд та бүхэндээ талархал илэрхийлж, 2024 оны ажил үйлс тань улам өөдлөн дэвжиж, өргөжин дэлгэрэх ерөөл өргөе!

Дээш