Тэсэлгээний хэрэгсэл угсрах Т15 үйлдвэр

Тэсэлгээний хэрэгсэл угсрах Т15 үйлдвэр

Байгуулагдсан он - 2018 / Байршил-Улаанбаатар хот, Налайх дүүрэг
МЕРА ХХК нь Тэсэлгээний хэрэгсэл угсрах Т15 төслийн үйлдвэрээ олон улсад тэсэлгээний технологиор тэргүүлэгч АНУ-ын “Аустин Детонатор” компанийн тоног төхөөрөмж, технологиор барьж 2018 оны 5 дугаар сард ашиглалтанд оруулсан. Т15 үйлдвэр нь нэг ээлжээр жилд 500,000 ширхэг тэсэлгээний нонель хэрэгсэл угсрах хүчин чадалтай бөгөөд хэрэглэгчийн хүссэн хэмжээ, төрлөөр угсран, нийлүүлснээр хэрэглэгчид их хэмжээгээр тэсэлгээний хэрэгсэл хадгалах шаардлагагүй болж эргэлтийн хөрөнгө хэмнэх ач холбогдолтой болсон. Энэхүү Shock*Star брэндийн тэсэлгээний хэрэгсэл нь Европын холбооны EN13763-1:2004 стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн бөгөөд дэлхийн 45 улсын тэсэлгээний ажилд ашиглагдаж байна.

Дээш