Өдөөгч тэсрэх бодисын Т14 үйлдвэр

Өдөөгч тэсрэх бодисын Т14 үйлдвэр

Байгуулагдсан он - 2017  /  Байршил-Улаанбаатар хот, Налайх дүүрэг 

Уул уурхай, зам, барилгын салбарын тэсэлгээний ажилд  100 % импортлон ашиглаж байсан өдөөгч тэсрэх бодисыг Монгол улсад үйлдвэрлэн, уул уурхайн салбарын өнөөгийн хэрэгцээ болон цаашдын өсөлтийг  хангах зорилгоор жилд 500 тонн өдөөгч  үйлдвэрлэх хүчин чадалтай Монгол улсын анхны өдөөгч тэсрэх бодисын үйлдвэрийг 2017 онд ашиглалтанд оруулсан. Өдөөгчийг хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагаас хамааруулан 225 гр, 300 гр, 340 гр, 400 гр, 450 гр, 500 гр, 750 гр, 800 гр хэмжээтэйгээр савлан үйлдвэрлэж байна.  Мөн далд уурхайн тэсэлгээний ажилд зориулагдсан бялт тэслүүрт мэдрэмтгий өдөөгч тэсрэх бодисыг мэдрэг чанар өндөртэй анхдагч тэсрэх бодис ашиглан Орика компанийн захиалгаар үйлдвэрлэж Оюу Толгой компанийн далд уурхайд нийлүүлж байна. Хэрэглэх орчны нөхцөл болон цооногийн диаметрээс хамааруулан PentexD 25 гр, PentexG 110 гр, Stopprime 250 гр гэсэн 3 төрлөөр үйлдвэрлэж байна. 

Уул уурхай, зам, барилгын салбарын тэсэлгээний ажилд 100 % импортлон ашиглаж байсан өдөөгч тэсрэх бодисыг өөрийн оронд үйлдвэрлэн, уул уурхайн салбарын өнөөгийн хэрэгцээ болон цаашдын өсөлтийг хангахаар жилд 500 тонн өдөөгч үйлдвэрлэх хүчин чадалтай Монгол улсын анхны өдөөгч тэсрэх бодисын үйлдвэрийг 2017 онд ашиглалтанд оруулаад байна. 

Дээш